Lubricant буюу чийгшүүлэгч гел гэж юу вэ?
Секс, аман секс мөн секс тоглоомтой хэрэглэж болох любрикантны гулгамтгай чийгтэй байдал нь үтрээний ханан дах мэдрэмжийг өсгөж сексээс авах таашаал, мэдрэмжийг өсгөж дур тавилтыг нэмэгдүүлнэ.
Яагаад любрикант хэрэглэх ёстой вэ?
• Сексийн үед эрэгтэй эмэгтэйн мэдрэмжийг өсгөж таашаалыг нэмэгдүүлдэг
• Үтрээний хуурайшилтын улмаас үүссэн өвдөлтийг багасгана
• "Хангалттай норгох хэрэгтэй" гэх дарамтыг арилгана
• Анал сексийн үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай
Нороход цаг хугацаа шаардагддаг
Эмэгтэйчүүдийн үтрээний чийгшил нь нас ахих тусам багасдаг бөгөөд энэ нь хэвийн зүйл юм. Үтрээний хуурайшилтын үед любрикант хамгийн сайн туслагч болно.
Эмэгтэй хүний бэлэг эрхтэн хангалттай нороход ойролцоогоор 20мин шаарддаг. Тиймээс сэтгэл санааны хувьд бэлэн байсан ч заримдаа бие хангалттай норохгүй байх үед любрикант нь таны хамгийн сайн найз байж чадна.
Любрикант-ын төрлүүд
Любрикант + бэлгэвч
Усан суурьтай любрикантыг бэлгэвч углахаасаа өмнө бэлэг эрхтэндээ дусааж түрхээрэй. Бэлгэвчний гадна тал болон үтрээний гадна талд любрикантыг түрхээд хэрэглээрэй.
Любрикант + аман секс
Интоор, гүзээлзгэнэ жимсний амттай, идэж болдог Cherry lubricant, Strawberry lubricant нь аман сексийг амттай таатай болгоно. Любрикант-ыг бэлэг эрхтэнд түрхээд хэрэглээрэй.
Любрикант + анал секс
Анал сексийн үед силикон болон усан суурьтай любрикант хэрэглэхийг зөвлөж байна. Бэлгэвчийг зүүсэн үед өгзөгний нүх болон түүний эргэн тойронд их хэмжээгээр түрхээрэй. Анал сексийн үед энгийн амтгүй Simple lubricant хэрэглэхийг зөвлөж байна.