Нийтлэлүүд

Хурдан тавих гээд байдаг бол...

Админ2025 оны 02 сарын 25

1.Өдөрт 2-3 аяга чихэргүй цай эсвэл хар кофе ууснаараа эрчүүд бэлгийн сулралд өртөх эрсдэлээ бууруулж байдаг гэвэл та итгэх үү?

2.Бэлгийн чадавхид сайнаар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүн байдаг гэвэл итгэх үү?

  • Сонгино, сармис
  • Синнамон
  • Анар жимс
  • Улаан чинжүү

Мэдээж эдгээрийг идсэн дариудаа л сексийн ноён оргил болчихно гэж байхгүй л дээ. Гэхдээ л хоол хүнсэндээ хэрэглэж байвал илүүдэхгүй гэдэг нь бол тодорхой болло.

3.Секс хийхээс 2-3 цагийн өмнө гар хангалга хийх нь хурдан тавихаас сэргийлдэг.

Тэгэхээр чухал уулзалт, болзоо төлөвлөгдөж байгаа бол ингэж биеэ бэлдэж болох нь байна шүү.

4.Бэлгэвч нь бэлэг эрхтний мэдрэмжийг бууруулдаг учраас үнэхээр тулсан үед энэ нь мөн л процессийг удаашруулах нэг арга болж чаддаг.

5.Дур тавилтыг удаашруулахад нэмэр болдог бас нэг арга бол завсарлага авах.

Тавих дөхөөд байгаагаа мэдэрмэгцээ үйлдлээ зогсоож өөр зүйл хийгээрэй. Үнсэлцэх, хайртыгаа энхрийлэх, эсвэл аман секс хийж өгөх ч юм уу.

Эсвэл секс тоглоом байдаг бол түүнийгээ ашигласан ч болно шүү дээ.

6.Гүнзгий амьсгал авах, өөр зүйлийн тухай бодох зэрэг нь анхаарлыг хэсэгтээ сарниулж дур тавилтыг удаашруулж өгдөг.

Тийм ч учраас хайртай бүсгүйгээсээ тур харцаа салгаж хорвоогийн хамгийн уйтгартай Зүйлийн тухай бодох эрхийг өөртөө олгоорой.

7.Хэрвээ дээр бичсэн аргуудын аль нь ч тус болж чадахгүй бол эмчид хандаарай.

Шалтгаанаа түргэн тодруулж, эмчилгэг яаралтай эхлүүлэх нь алс ирээдүйд үүсэж болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх боломжийг олгоно гэдгийгбүү мартаарай.

Дур мэдэн ямар нэг эм, тариа хэрэглэхээс татгалзах ёстойг бас үргэлж санаарай.

Бусадтай хуваалцах